Хятадуудад байхгүй эрхтэн алга

Шороон түмэн хүн дундаас байхгүй ч юмгүй есөн шидийн зүйл сонсогддогийг бид мэднэ. Ялангуяа ийм хачин жигтэй зүйлс Энэтхэг, хятадуудын дунд бүр ч элбэг.

Саяхан анагаах ухаанд тэмдэглэгдээгүй хачирхалтай өвчний улмаас 300 илүү шүдтэй болсон энэтхэг залууг эмч нар олон цагийн мэс засал хийж шүднүүдийг нь "түүсэн" тухай мэдээлэл yahoo.com вэбсайт дээр гарсан.

Тэгвэл Хятадын 22 настай Сяолянь гэдэг залуу бүх хүнийхтэй адилгүй газарт, тодруулвал духан дээрээ хамартай ажээ. Гэхдээ энэ нь түр гэнэ.

Үүнд тэр өөрөө буруутай аж. Нэг жилийн өмнө тэр автын осолд орж, хамраа сүрхий гэмтээсэн байна.Эмч нар түүнд нөхөн сэргээх эмчилгээ, эм бичиж өгсөн ч, залуу эмчийн зааврыг тоогоогүй ажээ. Ингэснээр хамрын зөөлөн эд нь хэрэг дээрээ бүхэлдээ идэгдэж, ерөөс идээ бээрэнд баригдсан байна.

Дахин хамартай болгохын тулд эмч нар Сяоляньд өөрийнх нь хавирганы мөгөөрс болон толгойны арьсаар шинэ хамар “ургуулжээ”. Шинэ хамар маш сайн ургаж, одоо залуудхамрыг нь байх ёстой газарт нь шилжүүлэн суулгах мэс засал хийх хэрэгтэй болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ