Паркинсоны өвчнөө эмчлэхээр эм уусан биш өдөрт 4 удаа дур тавьдаг болжээ /18+/

Туркийн 42 настай эмэгтэйд Паркинсоны өвчний анхны шинж тэмдэг илэрсэн тул эм уухыг зөвлөжээ. Гэвч эмч нарын зөвлөсөн эмийг ууж эхэлсний дараа эрүүл мэнд нь сайжрах биш огт өөр үр дүн өгсөн байна.

Уг нь тэрхүү эмийн сөрөг талыг сайн судалжээ. Толгой өвдөх, ханиад хүрсэн мэт шинж илрэх, толгой эргэх, өтгөн хатах, ам хуурай оргих зэрэг сайн судлагдсан сөрөг үр дагавар турк бүсгүйд огт илрээгүй бөгөөд харин хэт өдөөмтгий болж, сэрэл нь хөдөж, дур тавьдаг болсон гэнэ.

Бүсгүй жорын дагуу нөгөө эмийг 7 хоног уусны дараа өдөрт 4-5 удаа дур тавьдаг болжээ. Дур тавилт нь 5- 20 секунд үргэжилдэг гэнэ. 10 дахь өдөр түүний бие муудаж, эмнэлэгт хэвтлээ.

Эмэгтэй өөр ямар нэг эм ууж эм байгаагүй гэж Турк улсын Конья дахь Неджметтин Эрбаканы их сургуулийн мэдрэлийн кафедрын мэргэжилтнүүдийн илтгэлд дурджээ. Эмч нар “Ийм сөрөг үр дүн өгсөн анхны тохиолдол” гэж онцлон тэмдэглэв. Гэхдээ өмнө нь 65-тай нэг эр энэ эмийг уусны дараа үе үе үрийн шингэн гэнэт ялгардаг болсон гэж гомдол мэдүүлж байжээ.

Турк бүсгүй эм уухаа больсны дараа дур тавихаа ч больсон. Харин 15 хоноийн дараа тэрбээр эмээ дахин ууж эхэлтэл бэлгийн сэрэл хөдөлж, бас л дур тавих болжээ. Иймээс одоо тэр эм уухаа больсон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ