III эмнэлэгт сувилагч бүсгүйг хэрцгийгээр хөнөөхийг завдав

Өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 9-нд П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн сувилагч бүсгүй ажил дээрээ нэгэн залуугийн хамт хутгалуулсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, өглөөний 07:40 цагийн үед тус эмнэлэг рүү гаднаас хутаг, заазуур барьсан нэгэн залуу орж ирээд таван давхарт байрлах “Уушиг судлалын тасаг” руу явж орон ажлаа хийгээд зогсож байсан 29 настай Б гэх сувилагч бүсгүйг болон түүнийг хамгаалахаар ирсэн залуугийн хүзүүн тус газар нь хутгалж хүнд гэмтээжээ.
Ингээд ч зогсохгүй хажуугийн өрөөнд байсан бас нэгэн сувилагч бүсгүй рүү хутгаа барин дайрсан боловч өмнө нь каратегаар хичээллэдэг байсан учраас биеэ хамгаалж чаджээ. Тус сэжигтэн өмнөх өдөр тус эмнэлэгт ээжийгээ хэвтүүлэх гээд ор байхгүйн улмаас хэвтүүлж чадаагүйдээ өширхөж ийм хэрэг хийжээ.
Түүнийг БГД-ийн цагдаагийнхан саатуулан, шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ