ТӨХ албан хэрэгцээний дөрвөн автомашинаас татгалзлаа

Төрийн өмчийн хороо төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд өөрийн албаны хэрэгцээнд ашиглаж байсан дөрвөн автомашинаасаа татгалзлаа.

Өөрөөр хэлвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 349, 2011 оны 233, 2014 оны 147 тоот тогтоол, Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.1 дэхь хэсэгт заасныг тус тус үндэслэн Төрийн өмчийн хорооны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 160 орчим сая төгрөгийн балансын үнэтэй дөрвөн автомашиныг Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа Засгийн газрын автобаазт шилжүүллээ.

Үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй автомашинуудыг балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар 2014 оны 8 дугаар сарын 05-ны 442, 443 дугаар тогтоолоороо албажуулан баталгаажуулсан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ