Цагдаагийн хурандаа нарыг тэрбумын хэрэгт шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү ар талын газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үндэслэлээр УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэлжээ. Тэдэнд өнгөрсөн оны аравдугаар сард төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад удаж байгаа юм байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Энэ хэргийг он дамнан шалгаж эхлээд зургаан сар боллоо. Мөрдөн байцаалт үргэлжилж байна" гэв.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ