Канье Уэст: Би бол энэ хорвоод ховор заяах хамгийн ухаантай алдартан

Реалити шоуны од Ким Кардашяны нөхөр Рэппер Канье Уэст хурц ширүүн үгээрээ алдартай төдийгүй амбицтай нэгэн. Тэрээр сүүлийн үед нэлээд хэдэн гэрэл зурагчин руу дайрч давшилсныг та санаж байгаа байх.
Ер нь алдартай рэппер өмнө нь ч мэргэжил нэгтнүүдээ хүртэл бишгүй шоолж доромжилж байсан билээ. Папарациудыг төлөөлсөн хуульч Нейт Голдюерг тэр хоёрын ширүүхэн ярианаас цухас дурдлаа. “Би бол энэ хорвоод ховор заяах хамгийн ухаантай алдартан. Чи намайг Бритни Спирс гэж бодоо юу? Би энэ хорвоод хамгийн шилдэг допинг өгөхийг хичээж байна. Харин чи бол хууль зөрчин, аль болох их мөнгө олох гэж шунадаг өөдгүй амьтдыг төлөөлж байгаа” гэж Канье Уэст мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ