Мадонна охиныхоо сексээс бусад буруу зуршлыг хориглодог

Сүүлийн жилүүдэд дуучин Мадонна нэгэн уламжлалыг тогтоосон билээ. Тэрбээр наймдугаар сарын 16-нд тохиодог өөрийн төрсөн өдрөө Францын далайн эрэг дээр өнгөрүүлдэг юм. Дуучин эмэгтэй Каннд харш түрээслэж аваад гэр бүлтэйгээ хамт Европ дахь амралтаа хөгжилтэй өнгөрүүлдэг. Мадоннагийн хүүхдүүд өсч том болжээ.
Ялангуяа том охин Лурдес нь. Од эмэгтэйн ууган охин өсвөр насны охин байсан бол бие нь боловсорч гүйцсэн дажгүй бүсгүй болсон гэнэ. Ээж нь өөр зүйл хийж байх хооронд охин нь наранд шарлагын газар нууцаар тамхи татаж хэвтээ аж. Папарацци нар түүний энэ үйлдлийг олонд дэлгэжээ. Мадонна охиноо чанга гараар өсгөж, буруу үйлдэл хийвэл шийтгэдэг гэж ярилцдаг билээ.
Харин нэг л зүйл дээр чанга хатуу ээж нь охиноо хориглодоггүй. Тэр бол секс. Лурдес нэлээн эртнээс хөвгүүдтэй үерхэж байгаа юм. Элдэв аялал болон гэр бүлийн амралтын үеэр түүнийг байнга шинэ найз хөвгүүн дагалдаж явдаг болсон юм. Охин нь ээжээсээ үлгэр жишээ авч байгаа бололтой.
Мадонна бараг жил болгон амрагаа сольдог нэгэн. Өнгөрсөн жил дуучин эмэгтэй төрсөн өдрөө Брахим Заибаттай тэмдэглэж байсан бол энэ удаа Францад шинэ найз залуутайгаа иржээ. Тэр бол 26 настай бүжигчин Тимор Стеффенсон. Түүний тэврэлтэд Мадонна 56 насны ойгоо тэмдэглэхээр төлөвлөж байгаа аж.
Дуучин эмэгтэй нарнаас дайжин харш дотроо нуугдаж байх хооронд Тимор түүний хүүхдүүдтэй цагийг зугаатай өнгөрүүлж байгаа гэнэ. Хүрэн үстэй бүсгүй ээжийнхээ шинэ найз залуутай хэл амаа амархан ололцжээ. Арга ч үгүй биз. Цаадахь нь түүнээс ердөө есөн насаар ах юм. Лурдес бүсгүй Тимор руу үе үе аальгүйтсэн харц чулуудаж байсан аж. Гэхдээ Мадонна тайван байж болно. Түүн шиг ийм их мөнгөтэй хүнд хэн ч гэсэн үнэнч байх нь тодорхой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ