Энэтхэг эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж эхэллээ

Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа алдаршсан тэрээр манай улсад тавдахь удаагаа ирж байгаа бөгөөд энэ сарын 11-15-ний өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ.

Тэрээр 11-ний 14:00-16:00 цагийн хооронд хуучин өвчтөнүүдээ үзэх бол

12, 13-ны 09:00-16:00 цагийн хооронд шинээр үзүүлэх хүмүүсийг Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот өрөөнд хүлээн авах юм байна.

8 сарын 14-нд Цэргийн госпитальд 09:00-18:00 цагийн хоорондиргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгнө.

Вивек Виж нь Энэтхэгийн Пүнэ хотын Анагаах ухааны коллежийг төгссөн бөгөөд АНУ-ын Албамагийн Их Сургуульд суралцаж төгссөн ажээ. Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч ба одоогоор 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийгээд байгаа бөгөөд сүүлийн 350 мэс заслаа цус сэлбэхгүйгээр хийжээ.

Тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын 12 жилийн туршлагатай бөгөөд Энэхтэг дэх “Фортис” нэгдсэн эмнэлэгт өөрийн багаа удирдан 200 гаруй удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийсний 50 гаруйг нь Монгол өвчтөнд амжилттай хийсэн байна. Түүний мэс ажилбарууд 96 хувьтай байдаг бөгөөд монголчуудад хийсэн элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар нь 99 хувийн амжилттай байгаа аж.

Түүний ажилладаг “Фортис” эмнэлэг нь Энэтхэг даяар 75 салбартай томоохон эмнэлэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн их эмч Д.Сэргэлэнгийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтарч ажилладаг гэнэ. Монгол эмч нарын багийг Энэтхэгт өөрийнхөө эмнэлэгт дээрээ урин туршлага судлах журмаар хамтарч ажиллажээ.

Мөн гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдагаараа онцлогтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ