Эцэг эхчүүдэд Хятадад үйлдвэрлэсэн дүрэмт хувцас авахгүй байхыг анхаарууллаа

БСШУЯ-наас ерөнхий боловсролын сурагчдын дүрэмт хувцасны загварыг “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” нэртэйгээр өнгөрсөн оны хичээлийн жилийн өмнөхөн батлан гаргаж мөрдөж эхэлсэн. Тус загвар нь бага, дунд, ахлах ангийн гэсэн гурван төрлөөр охид хөвгүүдийн гэсэн ангилалтайгаар үндэсний үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдэн, зах зээлд нийлүүлэгдэж байсан ч 2014 оны эхээр БСШУЯ-ны шийдвэрээрборлуулалтыг зогсоосон билээ.
Тэгвэл 2014-2015 оны шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай уялдан сурагчийн дүрэмт хувцасны асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Энэ жил нийт захиалгын дүрэмт хувцаснуудаа 100 хувь оёчихсон. Бэлэн оёчихсон хувцсаа сургуулиудад түгээх ажил үлдээд байна" гэжээ. Мөн "Хятад улс дэлхийн брэндүүдийг дууриалгаж хийдгээрээ алдартай. Манай дүрэмт хувцсыг дууриалгаж оёод зарж байна. Иймээс эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд яг үйлдвэрээс нь аваарай" хэмээн анхааруулсан байна.
Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны үнэ нэмэгдэхгүй бөгөөд энэ сарын 20-ноос дүүрэг бүрт хоёр сургуулийг сонгон худалдах бол энэ сарын 15-30-нд Чингисийн болон Барилгачдын талбай, “Аса” циркт зохион байгуулах хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэнгийн үеэрборлуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ