Үрчлээний тухай сонирхолтой баримтууд

Нүүрнийхээ арьсыг уян зөөлөн байлгахад коллаген хэрэгтэйг эмэгтэйчүүд сайн мэднэ. Гэхдээ бид яаж ч мэрийлээ гэсэн, хөгшрөх үйл явц генетикээс шууд шалтгаалдаг билээ. Бүх зүйл тун энгийн бөгөөд хэрвээ та барагцаалвал хорин жилийн дараа ямар харагдахыгаа мэдэхийг хүсвэл, ээжийгээ хараарай. Эхний үрчлээ 25 наснаас хойш гарч эхлэдэг.
Хүн инээмсэглэж байхдаа 17 булчинг хөдөлгөөнд оруулдаг байна. Харин хөмсгөө зангидахад, 43 булчин ажиллаж эхлэдгийг тэмдэглэвэл зохино. Хэрвээ тооцоолж үзвэл, хоёр мянган удаа хөмсөг зангидсаны дараа үрчлээ гарч эхлэдэг байна.
- Амьдралын хэв маяг үрчлээнд бас нөлөөлдөг, хэрвээ та тамхи татдаг муу зуршилтай бол, таны үрчлээ тамхи татдаггүй эмэгтэйнхээс 10 дахин их байх болно гэдгийг бүү март.
- Таны арьсанд муугаар нөлөөлдөг хорыг гадагшлуулахын тулд их ус уух шаардлагатай.
- Хэрвээ та арьсаа түргэн хөгшрүүлж, цагаас эрт үрчлээтэй болохыг хүсэхгүй байгаа бол, наранд удаан байхаас зайлсхий. Хэт ягаан туяа нь үрчлээ хурдан үүсэхийг өдөөдөг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
- Дух, хамраас эрүү хүртэл, дараа нь нүдний хоёр тал гэсэн дарааллаар нүүрэнд үрчлээ бий болдог. Сүүлд нь хүзүүний хавьд болон ханшаарт үрчлээ үүсдэг. Хамгийн сүүлд дээд ургуулд үрчлээ үүсч болно.
- Доод эрүү хүний нүүрний гадаад төрхтэй шууд холбоотой. Насжихын хэрээр эрүү богиноссоноор түүний хоёр талд өөрчлөлт гардаг. Энэ нь зөөлөн эд унжиж эхлэдэг тэр шалтгаан юм. Тэгээд сүүлд нь үрчлээ үүснэ.
- Хуурай болон холимог арьстай хүмүүс тослог нүүртэй хүмүүсийг бодвол, эрт үрчлээ суудгийг анзаардаг.
- Инээмсэглэж явдаг хүмүүс хөмсөгөө зангидсан хүмүүсийг бодвол, нэлээд сүүлд үрчлээ суудаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ