Өнөөдөр оюутан цэргүүд тангаргаа өргөнө


“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 42 их, дээд сургуулийн нэгдүгээр курсын 400 гаруй оюутан өнөөдөр Чингисийн талбайд албан ёсоор тангаргаа өргөнө.
Ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 40 тоот тогтоол гаргаж, энэ оны хоёрдугаар сарын 14-нд “Монголын оюутны холбоо”-той хамтран “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг баталсан билээ.
Оюутан цэргүүд өнгөрсөн хугацаанд Төв аймийн Алтанбулаг сумын нутагт байрладаг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд цэргийн тусгай бэлтгэлд хамрагдсан бөгөөд энэ сарын 15-нд халагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ