МУИС төлбөрөө 13.7 хувиар нэмнэ

Өнгөрсөн даваа гаригт МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, кредитийн зөрүүний асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ жилийн инфляцийн түвшин, эдийн засгийн байдал зэрэгт тулгуурлан нэг кредитийн төлбөрийг 13.7 хувиар нэмэхээр болжээ. Харин суурь хураамжийн хувьд 200 мянган төгрөг хэвээр байх гэнэ.

Дээрх үнийн санал удирдах зөвлөлийн тогтоол гарсанаар баталгаажих юм. Тогтоол гарч үнийн санал баталгаажвал шинэ хичээлийн жилд МУИС-ийн салбар сургуулиудын нэг кредитийн төлбөр ийнхүү нэмэгдэх нь тодорхой болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ