Ерөнхийлөгч Хүй долоон худагт мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалдаг. "Мод тарих үндэсний өдөр" маргааш тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүй долоо худагт очиж мод тарих юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ