Энэ сарын 22-ноос эхлэн автомашиныг тэгш, сондгой дугаараар нь хязгаарлана

2015 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр автозамын ачаалал эрс нэмэгддэг билээ. Дээр нь энд тэндгүй зам засварын ажил хийгдэж байгаа нөхцөлд жолооч нарыг бухимдуулсан явдал бол яах аргагүй замын түгжрээ байдаг.

Тиймээс энэ жил өнгөрөгч жилийн адилаар хичээлийн шинэ жил эхэлж, хөл хөдөлгөөн нэмэгддэг үе буюу энэ сарын 22-оос эхлэн 10 хоногийн хугацаатайгаар автомашиныг тэгш, сондгой дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Ингэснээр жолооч та 10 өдрийн таван өдөр нь автомашинаараа, нөгөө 5 хоногт нь нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэсэн үг юм. Харин есдүгээр сарын нэгнээс хэвийн голдрилдоо орно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ