Автомашинаар дайрч амь насыг нь хохироогоод зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна
ЗЦГ-аас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д-г дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Зугтсан жолоочийг ЗЦГ-аас эрэн сурвалжилж байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг зорин явж байхдаа дээрх ослыг гаргасан бөгөөд хохирогчид анхан шатны тусламж, холбогдох газарт мэдэгдэлгүй орхиж явснаас амь насаа алдсан хэмээн мэргэжлийн байгууллага үзэж байгаа аж.
Мэдээллийг худалдаж авах ба 8802-2152, 9302-3000, 9302-1042, 102 дугаарын утсуудаар авах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ