Хонконгт суугаа Монголын консул сэжигтэйгээр амиа алджээ

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа консул н.Оюун-Эрдэнэ золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэрээр өндөр байшингаас унаж амиа алдсан гэх бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсаас Хонконгт суух консулаар томилогдсон бөгөөд долдугаар сарын 29-ний өдрөөс ажилдаа ороод байсан аж.

Мөн эх сурвалжийн мэдээллээр тэрээр хэдэн сарын өмнө ойрын хүмүүстээ “Намайг хүн дагаад байна” гэж хэлж байсан аж. Тиймээс түүний амиа алдсан шалтгааныг санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ