Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 18-наас эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүрэг, МҮХАҮТ, "Глобал Ивэнт" ХХК хамтран "Хичээлийн Шинэ Жил 2014" нийслэлийн нэгдсэн үзэсгэлэнг ирэх бямба гаригаас эхэлж Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийг хамруулах бөгөөд бүгд нэгдсэн асар майхантай байх аж. Үзэсгэлэн худалдаа их, дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэг, зуучлалын төв, сургалтын төвийн өдөрлөг, хичээлийн хэрэгсэл, номын нэгдсэн төв, гар утас компьютерийн худалдаа гэсэн хэсгээс бүрдэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ