Д.Сарангуа 15 жилийн дараа тоглолтоо хийнэ


СТА дуучин Д.Сарангуа удахгүй Монгол орноо тойрон явж тоглолтоо толилуулах гэж байна. Тэрээр “Залбирал дагуулсан ардын дуунууд” хэмээх тоглолтоо Ховдаймгийн төвд энэ сарын сүүлээр толилуулахаар төлөвлөжээ. Уг тоглолтонд Буддын шашны орой болсон хүчирхэг бурхадын аялгуут залбирлуудаас гадна түүний дуулдаг “Авгын цагаан уул”, “Сүнжидмаа”, “Ганган хул” зэрэг олон сайхан ардын дуунууд багтаж байгаа юм.Нэг хэсэг чимээ алдраад байсан дуучин15 жилийн дараа ийнхүү үзэгч фенvvдтэйгээ уулзах гэж байна. Сонирхуулахад “Шинэ дэлхий” телевизийн мэдээний албаны хөтлөгч С.Санчирмаа түүний охин юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ