“Мөрөөдлийн хот” уралдаан зарлав

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газараас хүүхэд, багачуудын дунд гар зургийн уралдаан зарлажээ. Хотын хөгжилд хүүхдийн оролцоог хэмэгдүүлэх, тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмжих, дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг нь харуулахад уралдааны зорилго орших ажээ. Уралдааныг энэ сарын 11-25-ны хооронд зарласан байна. Зургаагаас 16 насныхан оролцох юм.
Багачууд “Миний мөрөөдлийн тоглоомын талбай”, дундчууд “Миний мөрөөдлийн гудамж, өсвөр насныхан “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” сэдвээр зурна. Насны ангилал бүрт эхний гурван байр эзлүүлж, мөнгөн шагналаар урамшуулах юм. Лавлах зүйл байвал, 315320 дугаарын утсанд хандах буюу www.ulaanbaatar.mn сайтаас үзнэ үү?
П.Нандин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ