Батлан хамгаалахын генералуудыг Хойд Солонгост шалгаж байна

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн. Энэ үеэрээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Энэ цаг үед Батлан хамгаалах яамны нэр бүхий генералууд Хойд солонгост шалгагдаж байна. Тэднийг онгоцонд сэлбэг хэрэгсэл буюу зэвсэг зарах гэж байхад нь саатуулсан. Мөн энэ шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ нь терроризмтэй холбоотой хэрэг. Манай улс дотооддоо биш ч гэсэн гадна, ийм үйлдэл хийж байна. Тиймээс эдгээр нэр бүхий генералд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэлээ. Гэвч одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа генералуудын нэрийг нууцалж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ