Монголын шигшээ 208 улсаас 190-д бичигдлээ

Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос гишүүн улсуудынхаа шигшээ багийн чансааг шинэчлэн гаргалаа. Шинэчилсэн жагсаалтын 190-д Монголын хөлбөмбөгийн шигшээ баг бичигдсэн байна. Манай шигшээ багийн ард Виржинийн арал, Самоа, Багамын арал, Бруней, Зүүн Тимор, Тонга, Америкийн Самоа, Андорра, Папуа Шинэ Гвиней, Камбож, Британийн Виржинийн арал, Эритреа, Сомали, Жибути зэрэг 17 баг орсон байна. Харин манай шигшээгийн урд 189 улсын баг орлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ