Газрын эздийг өнөөдөр сонгон шалгаруулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнээс Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа08-р сарын 01-нээс эхэлсэн ба өнөөдөр 12:00 цагаасцахим бүртгэлийн системийг хаана. Улмаар бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах ажиллагааг 12:00 цагаас UBS телевизээр шууд дамжуулна.

Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянга орчим иргэн бүртгүүлжээ.Үүнээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ