Өнөөдөр "Ээжээ надтай гэрлээч" УСК нээлтээ хийнэ


"Милл" кино компани болон "Монголфилм групп"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" УСК өнөөдөр 18:00 цагаас III, IV хорооллын "Өргөө" кино театрын гадна талбайд нээлтээ хийнэ.
"Ээжээ надтай гэрлээч"кинонд гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэрэг ньхүүхдэдхэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон байна.
Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир /9 настай/, Б.Баттөмөр, Ч.Ундрал нар тогложээ.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ