Хэзээ өлсвөл зохилтойг эрдэмтэд тодруулжээ

Өлсөхийн ашиг тус, хор хохирлын тухай маргаан эрдэмтдийн дунд аль эртнээсөрнөж байгаа билээ. Хүмүүс эрүүл мэнддээ ноцтой асуудал учруулахгүйгээр сардаа нэг удаа мацаг барьж бүрнээ болно. Ийм аядуу стресс нь бидний эрхтэн, системийн үйл ажиллагааг хэвийн болгож чадна гэдгийг америкийн шинжээчид саяхан тогтоожээ.

Хүний бие махбодь хоол тэжээлийг хэрэг дээрээ байнга боловсруулж байдаг. Заримдаа түүнд бага зэргийн амралт өгч, хоол боловсруулах системийн ачааллыг бууруулах боломж олгох нь ашиг тустай.

Сар бүрийн эхний даваа гаригт нэг удаа өлсөх нь элдэв ноцтой өвчин тусах эрсдлийг бууруулах боломж олгодогийг судалгааны дүн харуулжээ. Тийнхүү,зүрх, судасныөвчин тусах эрсдлийг 40 хувиар багасгаж болно. Зарим тохиолдолд ийм маягаар багтраа өвчин хөдлөх тоо болон үүний хүндрэлийг багасгаж болох гэнэ.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ