Залуужуулагч аминдэмүүд тийм ч аюулгүй биш гэнэ

Е аминдэмийг ахиу хэрэглэх нь уушигны хорт хавдраар өвчлөх эрсдлийг 28 хувиар нэмэгдүүлж болохыг 77 000 гаруй хүн оролцуулж хийсэн судалгаа харуулжээ.
Америкийн Сиэтл хотын мэргэжилтнүүд 50-76 насны 77 125 эрэгтэй, эмэгтэй хүнийг шинжилсэн байна. Уушигны хавдар, тамхи татах явдал, удамшил, нас болон хоол тэжээл хоорондоо холбоотойг судалгааны явцад тогтоожээ.
Ингэснээр, тамхи татдаггүй, гэхдээ 10 жилийн турш өдөр бүр 100 миллиграмм Е аминдэм хэрэглэдэг эрүүл хүмүүст хорт хавдартай болох эрсдэл 7 хувиар нэмэгджээ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Өдөрт 400 мг аминдэм хэрэглэж байсан хүмүүст энэ эрсдэл 28 хувь хүртэл ихсэжээ.
Энэ нь аминдэмүүдийн хэрэглээ болон уушигны хорт хавдартай болох эрсдэл хоорондоо холбоотой болохыг тогтоосон анхны судалгаа биш ажээ. А аминдэм хорт хавдараар өвчлөх тохиолдлын тоог 18%-иар нэмэгдүүлдэгийг түрүүнд нь тогтоосон байна.
Зарим аминдэм, жишээ нь С, D аминдэм хорт хавдараар өвчлөх магадлалыг бууруулдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтдийн энэ багийнхан хэдэн жилийн өмнө хийжээ.
Статистикийн тоо баримтаас үзвэл, Британид л гэхэд уушигны хорт хавдараар жил бүр 33 000 хүн хорвоог орхидог байна. Өвчтөнүүдийн 5 хувь нь л онош тавьсанаас хойш 5 жил гаруй амьдарч, бусад нь үүнээс өмнө нас бардаг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ