Ажлын байрны аль хэсэг илүү тав тухтайг эрдэмтэд тогтоожээ

Ажлын байранд үр бүтээлтэй ажиллах хамгийн сайн газар нь цонхны дэргэдэх газар байдгийг Английн эрдэмтэд тодруулсан байна. Яагаад гэвэл, нарны туяа нь “аз жаргалын” даавар болох серотоныг тархи ялгаруулахад таатай нөлөөлдөг ажээ.

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд, цонхны хажууд суух нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх, сэтгэл санааг сэргэлэн цовоо байлгах үүднээс хамгийн аятайхан газар байдаг бөгөөд харин өрөөний голын хэсэг нь хамгийн муу байрлал гэнэ.

Ажиллаж байхад хүнд маш их дутагддаг нарны гэрэл нь тархины үйл ажиллагаанд таатай нөлөөлж, серотин, эндорфин даавар ялгаруулахад тустай байдаг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, нарны гэрэл маш бага тусдаг ажлын өрөөний дунд хэсэг нь хамгийн муу газар байдаг бөгөөд энд суудаг хүмүүс сэтгэл санааны хувьд цовоо цолигуун биш байдаг байна.

Өвлийн улиралд сэтгэл санааны гутралаас хэрхэн ангижирч, сэтгэл санаагаа дээд зэргээр сэргэлэн цовоо байлгах тухай зөвлөмжийг эрдэмтэд судалгааныхаа төгсгөлд зөвлөмж болгожээ. Тийнхүү, тэдний хэлснээр, дээд зэргээр үр бүтээлтэй нөхцөлд хэд хэдэн ажлыг сайн гүйцэтгэхийн тулд компьютерын ард суух газрыг зөв сонгохыг зөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ