Улаанбаатарт түр зуурын бороотой

Малчид, Хадланчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.
2014 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэдэ 5-10 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтворотой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ