Дотно харилцаанд орох үед эмэгтэйчүүдийн гаргадаг 10 алдаа
Хоёр хүний харилцан ойлголцол, хүсэл тэмүүллийн үр дүнд бий болдог онцгой харилцааны үед харилцаанд оролцогч талууд эрүүл ахуй болоод сэтгэлзүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн байх нь энэ харилцааг бие сэтгэлийн гайхалтай таашаал эдлэх онцгой зүйл болгодог. Дотны харилцааг зүгээр нэг бие организмын хэрэгцээг хангах төдийхнээр ойлгохгүй ер бусын таашаал мэдрэхийн тулд үүсгэх нь жинхэнэ утга төгөлдөр юм. Тэгвэл энэхүү харилцааны үед эмэгтэйчүүд ямар алдаанууд гаргадаг болохыг энэхүү нийтлэлээс олж мэдэх боломжтой.
1. Бикини вакс хийлгээгүй байх 2. Харанхуйд секс хийх
Эрчүүд харцаараа дурладаг. Тиймээс үнэхээр тэднийг өдөөхийг хүсэж байгаа бол гэрлээ асаа, дор хаяж л лааны гэрэл байх хэрэгтэй.
Бэлгэвчийг зөвхөн эрчүүдээс хүсэх хэрэггүй. Өөрийн гэсэн хамгаалах зүйлтэй бай.
Хайртай бол секс хийх ёстой гэж бодох нь эндүүрэл. Харилцаанд орохын өмнө түүнтэй тохиромжтой цагийг өнгөрүүлсэн байх хэрэгтэй.
Хэн үсэрхэг хөл хүсэх билээ. Хөл чинь торгомсог зөөлөн байх нь залууд чинь гайхалтай мэдрэмж төрүүлнэ.
Түүнд бүхнийг даатгаад хөшсөн юм шиг хэвтэх нь түүнд тун ч тааламжгүй сэтгэгдэл төрүүлнэ.
Cosmo бол зүгээр л зугаа. Түүнийг сексийн гарын авлага болгож ашиглах юм бол харилцаагаа сүйрүүлнэ гэсэн үг.
Заримдаа сексийн дараа эр хүнд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй болдог. Тэр чамайг тэврэхгүй байгаа нь чамд дургүй байна гэсэн үг биш.
Түүнд бүх зүйлийг хариуцуулаад өөртөө ард нь сугарч үлдэх нь утгагүй хэрэг. Мэдээж тэр зааварчилгаа авахгүй ч гэсэн түүнд зарим нэгэн дохиог өгөхөд илүүдэхгүй.
Эрчүүд машин биш. Тэднийх үргэлж тушаалаар ‘босож’, хүссэнээр чинь удаж чадахгүй. Тиймээс жаахан өрөвдөх сэтгэлтэй бай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ