Анорекситэй бүсгүй бодигоор хичээллэх болжээ

000000

Охид, бүсгүйчүүдэд зориулсан загварын элдэв сэтгүүл энэ тэр үзсээр байгаад тэнд гардаг туранхай загвар өмсөгч, моделиуд шиг харагдах моод нэгэн үе тахал мэт дэлгэрсэн.

Ингээд хөөрхий, охид бүсгүйчүүд хоолоо сойж өөрийгөө зовоож эхлэв. Олон хоног дараалан хоол идэхгүй, хүний биед шаардлагатай тэжээлийн бодисын хурц дутагдалд ороод ирэхээр хүн аяндаа хоол идье ч гээд идэж чадахгүй, идсэнээ шингээч чадахгүй болж тураалын туйлд хүрдэг.

Нэг ёсондоо хоолны талаар сөрөг төсөөлөл сэтгэхүйд нь үүсдэг, хоолонд дургүй болох, хоол идэх дуршил нь арилдаг сэтгэцийн хүнд өвчин.

Энэ өвчнийг анорекси гэдэг. Сэтгэцийн эмчийн туслалцаа яаралтай авч эмчилгээ хийгээгүй тохиолдолд анорексигээр өвдсөн охид, бүсгүйчүүдийн дийлэнх нь нас бардаг.

Энэ зураг дээр байгаа орос охин анорексигаар өвдөөд тураалын туйлд хүрсэн ч гэлээ сэтгэцэд нь нэлээд том өөрчлөлт гарсан бололтой хоол иддэггүй атлаа бодибилдингээр хичээллэж эхэлжээ. Үр дүнг нь тааж ядах юмгүй.

000000

359474
359449
359450
359451
359452
359453
359454
359455
359456
359457
359458
359459
359460
359461
359462
359463
359464
359465
359466
359467
359468
359469
359471
359472
359473

СЭТГЭГДЭЛ БИЧИХ