Г.Алтанхүү: Би талийгаачийг хундагаар хамар руу нь цохисон

Г.Алтанхүүд эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн прокуророос 3,6 жилийн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг хэргийг өнгөрөгч зургадугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.

Тэрээр шүүх хурлын үеэр "Би талийгаачтай хайр сэтгэлийн холбоогүй байсан. Мөн хардах хэмжээнд хүртлээ дотно болоогүй байсан юм. Надаас мөнгө зээлье гэхэд нь би татгалзтал тэр намайг зогсоо зайгүй алгадаад байсан. Тиймээс би хундагаар хамар руу нь, баруун гараараа хавирга руу нь цохисон" гэж мэдүүлжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Ц-ийн бие дээр 40 гаруй шарх, бэртэл байсан гэж гарсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ