Сүрлэн байшин зохион бүтээжээ

Нидерландын Зоитермир хотод хана, дээврийг нь сүрлээр хийсэн модон байшин олны анхаарлыг татжээ. Энэхүү байшинг Голландын архитекторч Аржен Рис зохион бүтээжээ. Хотын захад орших энэхүү байшингийн загвар орчин үеийн чиг хандлагыг өөртөө шингээсэн юм. Мөн Голландын уламжлалт фермерүүдийн байшинг ч санагдуулам харагдаж байна. Энэ нь хот болон хөдөөгийн амьдралын хэв маягийн аль алиныг агуулжээ. Байшинг сүрлээр хийсэн учраас дулаахан. Сүрлээр хийхийн давуу тал нь бат бөх болоход оршдог юм гэж архитектор Рис ярьсан байна. Нарийнхан цонхнууд хийснээр дээврийг улам босоо харагдуулж байна. Зочны өрөөнөөс цэцэрлэгт байгаа мэт мэдрэмж авах юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ