Хэдхэн хоногийн аялалд явсан ч 16 жилийн дараа буцаж иржээ

Их Британийн нэгэн хос дарвуулт завиараа Ирланд, Испаниар хэсэгхэн аялахаар шийдсэн ч аялал нь 16 жил үргэлжилжээ.

Клайв Грин болон түүний эхнэр Жейн нар 1988 оны долдугаар сард аялалд гарсан ч 2014 онд эргэн ирсэн байна.

Хосууд анх Жейн Жи хэмээх шинэ завиа туршиж үзэхээр шийдснээс энэ аялал эхэлсэн бөгөөд завь ч найдвартай байж, хосууд завиараа дэлхийг тойрсон аялал хийж, Баруун Уэльс дэх гэртээ эсэн мэнд эргэн иржээ.

“Дэйли Молл” сонинд бичснээр хосууд Испаниас Капе-Верде арал руу чиглэж, Атлантын далайг гатлан Барбадос руу аялсан байна.

Карибын арлуудаар дамжин тэд АНУ-ын дорнод эрэг хүрсэн бол тэндээсээ Нью-Йорк хот, цаашлаад Канад, Панамын сувгаар дамжин Номхон далай руу гарчээ.

Дараа нь аялагчид Австралийн эргүүд рүү хүрч, тэндээсээ Баруун Өмнөд Азийг зорин Энэтхэг хүрсэн гэнэ.

Мөн Суэфийн сувгаар дамжн Газрын дундад тэнгис хүрч, тэндээ сүүлийн хоёр жилийг өнгөрүүлсэн байна.

Энэ хугацаанд хосууд долоо хоногт 130 фунт стерлинг зарцуулж байсан бөгөөд өөрсдөдөө байгаа зүйлсээ худалдаж, эсвэл хэрэгцээтэй зүйлсээрээ солилцоо хийдэг байсан аж.

Хамгийн амжилттай наймаа нь Marks & Spencer брэндийн хөхөвчөө шуудай дүүрэн ногоо, жимсээр сольсон явдал байсан хэмэн Жейн Грин өгрүүлжээ.

Энэ наймаа Фижигийн нэгэн жижигхэн арал дээр хийгдсэн гэнэ. “Тэр овгийнх хүмүүс англиар ярьдаггүй учраас юугаар солилцоо хийхгээд байгааг ойлгоход их хэцүү байсан. Нэг эмэгтэй нь хувцсаа сөхөөд, хөхөө харуулахад нь түүнд хөхөвч хэрэгтэй байгаа гэдгийг нь ойлгосон доо. Тэгээд би хэдэн хөхөвч өгөхөд тэд бидэнд сар идэхэд хүрэлцэх ногоо жимс өгсөн” хэмээн Жейн ярьжээ.

Хосууд аяллынхаа хугацаанд нэг ч удаа хэрэлдэж муудалцаагүй гэнэ. “Бид хэн нэгэн нь хэрэлдэхийг хүсвэл далбаан дор очиж сууна гэсэн дүрэм тогтоосон. Гэхдээ 16 жилийн хугацаанд нэг ч муудалцаагүй” хэмээн 62 настай Клайв Грин ярьсан байна.

Харин 60 настай Жейн Грин нөхрийнхөө хамтаар дэлхийгээр аялж, олон хүнтэй уулзан, зэрлэг амьтан, онгон байгалийг харсандаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд “Бид дэлхийг тойрон аялна гэж төлөвлөж байгаагүй. Нэг газар очоод далайчидтай уулзаад дахиад хаашаа явбал зүгээр вэ гэдгээ шийдэж байсан Ингэж л бид 16 жилийг өнгөрөөсөн дөө” гэжээ.

Хосууд тэтгэвэрт эрт гарсан, түүнчлэн хүүхэдгүй учраас амьдралаа тэр чигт нь аялалд зориулах боломж гарсан байна. Энэ аяллын хугацаанд эрүүл мэндтэй холбоотой ямар нэг асуудал гараагүй гэнэ. Харин аяллын хугацаанд хамгийн аймшигтай санагдсан үе нь Сомалин эргээс холгүй нэгэн хөлөг онгоц дагасан явдал байжээ. Гэвч азаар энэ нь далайн дээрэмчид биш харин загас агнуурын онгоц байсан гэнэ. Энэ онгоцны нэгэн гишүүн хөлдөө шарх авсан тул тэднээс тусламж хүсэн ийнхүү дагасан аж.

Эх сурвалж: Риа новости

СЭТГЭГДЭЛ БИЧИХ