Галт тэргэнд дайруулж амиа алдлаа

Өнгөрсөн хоногт галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар Хорин” захын урд талын төмөр зам дээр 45 орчим настай эрэгтэй хүн галт тэргэнд дайруулж нас барсан байна. Нас барсан иргэний хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ