Хятадууд байгаль дэлхийг тамлан зовоож байна
Өмнөд хөршийн их үйлдвэржилт, эдийн засгийн өсөлт эргээд хүрээлэн орчиндоо гай дагуулж эхэлжээ. Бидний ахан дүүс өвөр Монголчууд өнөөдөр Хятадын их үйлдвэржилтийн хор хөнөөлийг амсаад эхэлжээ. Бидэнд хол юм шиг санагдах энэхүү аймшигт дүр зураг хаяанд минь ирснийг эрхэм бид ойлгох цаг болж. Монголчуудаа эх дэлхийгээ, байгаль эхээ хайрлая. Бидэнд алт биш, ус хэрэгтэй. Бидэнд төмөр биш, ой мод, цэнгэг агаар хэрэгтэй. Газар шороогоо сэндийчиж, малтаж ухан, хордуулсныхаа дараа бид хаана амьдрах юм бэ? Монгол эх орноо газар шороогоо харийнханд худалдаж, хордуулж, устгаж байгаа хэн бүхэнд дараа нь тэнгэрийн цээр ирэх болно.
Шар тэнгисийн хажууд асгасан химийн хорт бодисууд
Энэ тосгоны хүмүүс хажууд y, байгаа төмрийн үйлдвэрийн хог, утаа, химийн хортой агаар, хортой бороонд хэдийнээ дассан мэт
Анианг мөрөн рүү цутгаж байгаа химийн үйлдвэрийн хаягдал
Гуан-донгийн төмрийнүйлдвэрийн дэргэдэх нуур төмрийн хогоор дүүрсэн байгаа нь
Хорт утаа, тоосонцор амьсгалахад маш хэцүү
Шар далайн гүнд булшлагдаж байгаа төмрийн үйлдвэрийн хаягдал
Цзянсу хязгаарын нутаг дэвсгэр дэх ундны ус цэвэршүүлэх байгууламжийн хүчин чадал нь төмрийн үйлдвэрийн хаягдал усыг дийлэхээ байжээ.
Төрөл бүрийн үйлдвэрийн хаягдал тээсэн усЯньци мөрөнд цутгадаг. Харин энэ мөрний гүнээс ундны усны нөөцөө авдаг.
Яньци мөрний дэргэдэх бохирдсон хөрс
Өвөр Монголын нутаг дэвсгэр дээр байгаа аж үйлдвэрүүдээс шар далайд цутгах үйлдвэрийн шингэн хаягдлууд
Zhenjiang Titanium үйлдвэрээс өдөр бүр их хэмжээний химийн хаягдал агуулсан ус Яньци мөрөнд ордог.
Өвөр Монголын нүүрсний цахилгаан станцууд нутгийн агаарыг тэр гэхийн тэмдэггүй болтол хордуулж байна.
Цзянзу-гийн эрэг хавийн бүс нутагт 100 гаруй химийн үйлдвэрийн хаягдлын зарим хэсэг усаар дамжиж далайд цутгадаг. Зарим нь бохир уснаас өөр ямар ч амьдрал байхгүй үхмэл нууруудыг үүсгэдэг байна.
Хортой ус ихэвчлэн Яньци мөрөнд цутгадаг.
Шаньси мөрөн экологийн хамгийн үр ашигтай газруудын нэг юм. Гэтэл яг энэ газарт үйлдвэрийн хортой , муу гэсэн бүхэн урсаж очсон байна. Зурагт, төрөлхийн гажигтай төрсөн 17 хүүхдийг өргөн авч, өсгөж байгаа нэгэн гэр бүлийг харуулжээ.
Шар голын дэргэд өөрийн эрхгүй хамраа таглаж байгаа хоньчин
Ганьсу мужийн 15 настай нэгэн хүү. Тэрээр хоёрдугаар ангиа төгссөнийхөө дараа сургуулиа хаяж, уурхайн ажил эрхлэхээр эцэг эхийнхээ хамт Хэйлүнцзян муж руу нүүжээ. Тэрээр өдөрт 16 юаны (2,2 доллар) хөлс авч, эрүүл ахуйн нөхцөл хангаагүй орчинд ажилладаг байна.
Өвөр Монгол дахь үйлдвэрийн Хэйлүнгүй дүүрэг
Хятадын бусад бүс нутгаас цагаачлан ирсэн хар ажилчид үйлдвэрийн тоосоор амьсгалснаар нэгээс хоёр жилийн дараа хэвтэрт ордог ажээ.
Бохир ус ууснаас болж Линьфэньд амьдардаг 64 настай Ванг гэгч 2003 оноос хойш хорт хавдартай болжээ. Биеэр нь дүүрэн шавсан яр шархнаасаа болж тэрээр хэвтээгээрээ унтаж чадахгүй болсон тул ийм байдалтайгаар нойроо авдаг болжээ. Иймэрхүү өвчлөл хятадад ихсэж байгаа аж.
Вугангийн иргэн 45 настай Xиаожун мөн хордсон байгалийн золиос аж. Түүний гар хөл нь мэдээгүй болсон тул эмчилгээ авахаа байсан гэнэ.
Вугангийн иргэн болох 66 настай Жао төмрийн хаягдлын хорноос болж ходоодны хорт хавдартай болжээ. Тэрээр өдөр бүр өндөр халуурдаг юм байна.
Түүний эхнэр Гао бас хорт хавдараас болж таалал төгссөн. Тэрээр одоо ганцаараа, бас нэн ядуу мьдралаар өдөр хоногуудыг үдэж байна.
Тариаланчид Линьфэнь дэх хөвөнгийн талбай дээр хэдхэн цаг ажилласны дараа…
Бохирдож хордсон бүс нутгийн хүүхдүүд…
Үйлдвэр орчимд амьдардаг эгэл хүмүүс эрүүл мэндээ алдсанаа цусаараа баталж , бичиг үйлджээ
Хуаньвэй сууринд хорт хавдраас шалтгаантайгаар жил бүр 20 гаруй хүн нас бардаг. Зурагт, ясны хорт хавдартай 11 настай Сүй Ли хэмээх хүүг харуулжээ.
Хехьян сууринд мөн л хордсон, хорт хавдартай 50 гаруй хүмүүс үхлээ хүлээж байна
22 насандаа бүдүүн гэдэсний хорт хавдраар хорвоог орхисон ээжийнхээ булшин дээр өвөөтэйгөө ирсэн дөрвөн настай охин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ