Хотын төвд 2 давхар автобус үйлчлэх болно

Солонгос улсын хот хооронд болон дүүргүүдийн хооронд үйлчилдэг нийтийн тээврийн хурдны автобусанд зогсож үйлчлүүлэхийг хориглосноос хойш зорчигчдыначаалал ихээхэн нэмэгдээд байгаа билээ.Үүнийг шийдэхийн тулд хамгийн багадаа 250 ш хурдны автобусыг нэмэлтээр үйлчилгээнд гаргаад байгаа бол тун удахгүй хотын төвөөр үйлчилдэг 2 давхар автобуснуудыг үйлчилгээнд гаргахаар хэлэлцэж эхэллээ.

Энэ тухай 1 жилийн өмнөөс хэлэлцэж байсан бөгөөд Сөүл хотын төвийн замуудаар үйлчилдэг чиглэлүүдэд 2 давхар автобусыг ажилуулах тухай шийдвэр гаргахад тун ойрхон болжээ.

Энгийн нийтийн тээврийн автобус нь 49 зорчигч суулгах боломжтойбол 2 давхар автобус нь 60∼90 зорчигчдодүйлчлэх чадалтай төдийгүй 1 ба 2 давхар автобусны үнийн ялгаа нь 160 сая вон байдаг буюу 2 давхар автобусны үнэ нь 600 сая вон байдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ