Д.Медведев: Би огцорлоо, Засгийн газрын үйлдлээс ичиж байна, чөлөөт гэрэл зурагчин болно

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн твиттер хуудасыг үл таних этгээдүүд хакердсан хэмээн BBC дамжууллаа.

Медведевийн твиттер хуудаснаа “Би огцорлоо. Засгийн газрын үйлдлээс ичиж байна. Уучлаарай”, "Би чөлөөт гэрэл зурагчин болно" гэх зэргээр хэд хэдэн удаа жиргэжээ.

Ерөнхий сайдын твиттер хакердуулсан нь үнэн, дээрх жиргээнүүд худлаа мэдээлэл гэж сайдын хэвлэлийн албанаас албан ёсоор мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ