iPhone хэрэглэгчдийн 90% нь мэддэггүй 20 нууц арга

Ухаалаг гар утас гэгч зүйлийг байнгын бидний гарт, хяналтанд байдаг болохоор түүний бүхий л зүйлийг мэднэ гэж олон хүн боддог. Гэтэл үнэн хэрэгтээ олонх нь өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон энэ зүйлийнхээ талаар маш багыг мэддэг байна. Жишээ болгож iPhone гар утсыг аваад үзье. Энэхүү жижигхэн төхөөрөмжинд бидний амьдрал болоод үйл хөдлөлийг илүү хялбар болгох олон арга хэлбэрүүд агуулагдаж байдаг аж. Дараах 20 аргууд нь олонх хэрэглэгчдийн хувьд мэддэггүй /мэддэг ч хүн байгааг үгүйсгэхгүй/ аргууд юм.

20. Хоч болон цээр нэр

iPhone хэрэглэгчдийн 90 хувь нь мэддэггүй 20 нууц арга 1Контактууддаа хоч болон цээр нэрийг оруулах боломжтой ба Siri тэрхүү хоч, цээр нэрийг танина. Contact-Edit-Add Field гэсэн дарааллаар товшилт хийгээд хамгийн доод талд байгаа Nickname сонголтыг дарж нэрээ оруулах боломжтой.

19. 7 хоногоор харах

iPhone хэрэглэгчдийн 90 хувь нь мэддэггүй 20 нууц арга 2Хэрвээ та iOS5 ашигладаг бол утсаа эргүүлж, хэвтээ байдалд шилжүүлээд calendar app дотроос 7 хоногоор харах боломжтой. Солигдох боломжтой энэ байдалд баруун эсвэл зүүн тийш эсвэл дээш доош гүйлгэн харах боломжтой.

18. Автомат download

ZURAG00000740Хэрвээ та нэгээс дээш тооны iOS төхөөрөмж эзэмшдэг бол энэ үнэхээр чухал тохиргоо гэдгийг мэднэ. Settings-Store гэж ороод Music, Apps, Books гэсэн гурван сонголтоос сонгоно.

17. Зураг авах

ZURAG00000741Нэг гартаа iPhone-оо бариад зураг авах нь тийм ч амар зүйл биш байдаг. Тэгвэл үүнийг дуу чангалах товчлуур /+/ ашиглан маш хялбараар хийж болно.

14. Чихэвчээ ашиглан зураг авах

ZURAG00000742Camera app чинь ажиллаж байгаа бол мөн адил чихэвчнийхээ дуу чангалах товчлуураар зураг авч болно.

15. Зурагнуудаа хурдан харах

ZURAG00000743Камераа нээгээд зүүнээс баруун тийш swipe хийхэд сүүлд авсан зурагнуудаа үзэж болно.

14. Хоёр товшилтоор зураг авах

ZURAG00000744Дэлгэц цоожтой үед home button дээр хоёр удаа дарахад цоож нээх unlock slider дээр камер гарч ирэх ба түүнийг товшоод л гүйцээ.

13. Текст нэмэгдэлт

ZURAG00000745Та өдөр бүр ашигладаг тодорхой хэлц үгсээрээ shortcut үүсгэж болно. Settings-General-Keyboard гэсэн дарааллаар ороход shortcut-ын сонголт бий.

12. Нэмэлт үсэгнүүдийг ашигла

ZURAG00000746Бичиж байхдаа нэг үсгэн дээрээ дараад барих үед өөр өөр дуудлагатай нэмэлт үсэгнүүд гарч ирдэг.

11. Caps Lock-ыг асаах

ZURAG00000747Бүх үсгээ томоор бичих бол Shift товчлуурыг хоёр удаа товш.

10. Толь бичиг

ZURAG00000748Таныг мухардалд оруулсан үгэн дээрээ дарж барьснаар iOS толь бичгийг ашиглах боломжтой болох ба гарч ирсэн сонголтоос Define-ыг сонго.

9. Цахилгаан шуудангаа тэмдэглэх

ZURAG00000749iPhone гар утсан дээрээ цахилгаан шуудангаа Flag хийх бол Inbox-оо нээгээд нэг товшилтоор edit хийж, захиагаа сонгоно.

8. Receipt-үүдээ унших

ZURAG00000750iOS 5-ын танилцуулсан iMеssage нь бусад хүмүүс таны мессежийг унших үед танд мэдэгддэг. Settings-Message-Send Read Receipt сонголтыг хийснээр энэ тохиргоог хийнэ.

7. Siri-г идэвхжүүлэх

ZURAG00000751Settings-General-Siri гэсэн дарааллаар орж зурганд харуулсан идэвхжүүлэлтийг хийснээр зүгээр л гар утсаа чих рүүгээ ойртуулахад л Siri ажиллана.

6. Private Browsing

Settings-Safari гэж ороод private browsing тохиргоог идэвхтэй болгоно.

5. Унших зүйлсийн жагсаалт үүсгэх

ZURAG00000753Safari нь Reader үүсгэдэг бөгөөд энэ нь ямар ч сурталчилгаануудгүйгээр вэб хуудсыг харах боломжийг олгодог. URL-ын дэргэдэх Reader товчлуурыг товшиход тухайн унших гэсэн сэдэв чинь pop-up хэлбэрээр гарч ирснээр бүх зүйл хялбар болно.

4. Хуудасны эхэнд очих

Хэрвээ хуудасны эхэнд очих гэж байгаа бол дэлгэцэн дээрээ товшсоноор Safari тэр даруй эхэнд хүргэнэ.

3. Storage-ээ нээх

ZURAG00000754Settings-General-Usage сонголтоор аль апп хэр хэмжээний зай эзэлж байгааг мэдэх боломжтой ба тохиргоо хийж болно.

2. Screenshot авах

ZURAG00000755Home button болон Power button-ыг нэгэн зэрэг дараад л гүйцээ.

1. Hard Reset хийх

ZURAG00000756Хэрвээ iPhone чинь гацаад hard reset хийх шаардлагатай болвол Home болон Power button-ыг нэгэн зэрэг 10 секундын турш дар.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ