Ижил гараанаас эхлэх тэгш боломж олгоно

Сайн бүхний эхлэл – UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот ТВ-ийн төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж эхэллээ. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

-“УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” төсөл хэрхэн “төрөв”?
-Бидний эх орон Монгол Улсын хөгжилд зорилго тэмүүлэл, эрдэм мэдлэг, ёсзүй, чин сэтгэлтэй шинэ үеийн бүтээлч залуусын оролцоо хамгаас чухал байна. Мөрөөдлийнхөө төлөө хийх ухаалаг алхмыг ижил гараанаас эхлэх тэгш боломжийг энэхүү төсөл Монгол улсын иргэн 22-40 насны залууст олгох юм.

-Төслийн зорилго юу вэ?
-Үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёсзүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох.

-Ач холбогдлын тухайд?
-Нийгэмд бухимдал төрүүлж буй шийдлээ хүлээсэн асуудал, бэрхшээлийг шинэ эрч хүч, багийн хамтын ажиллагаа, ажил хэрэгч шийдлээр хэрхэн бүтээлч үр дүнд хүрч болохыг харуулах.

-Төсөлд хэрхэн оролцох вэ?
Эх орны дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн өнцөгбүрт ажиллаж, амьдарч буйМонгол Улсын 22-40 насны иргэн 2014.09.09-ний18:00 цагаас /Улаанбаатарынца гаар/ өмнөоролцогчийн бүртгэлийн хуудас бөглөн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй эсээ бичиж, төслийн багт цахим шуудан хэлбэрээр ирүүлнэ. Цахим бүртгэл.Оролцогчийн бүртгэлийн хуудас бөглөж, 500 хүртэл үгтэйэсээ-ний хамт burtgel @ulsturdshineod.mnцахим хаягаарилгээнэ.
Цаасан бүртгэл. Оролцогчийн бүртгэлийн хуудас бөглөж, 500 хүртэл үгтэйэсээ-ний хамт ирүүлнэ. Оролцогчийн бүртгэлийн хуудас, эсээ хэрхэн бичих тодруулга болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.manlailagch.mn www.ulsturdshineod.mn цахим хуудаснаас авах боломжтой.

-Шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
-Оролцогчдын илгээсэн эсээг мэргэжлийн шүүгчиднэг бүрчлэн хэлэлцэж, дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн эсэхийг төслийн албан ёсны цахим хуудсаар зарлана. Эсээг шалгаруулахдаа, бичлэгийн ур чадвар, шинэ санаа, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хэрхэн хангах төсөөлөл зэрэг гурван үндсэн шалгуураар дүгнэнэ. Цаасны хэмжээ А4, Үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12pt, үгийн тоо: 500 хүртэл, Мөр хоорондын зай 1,5pt эсвэл гараар гаргацтай бичиж болно. Гэрийн даалгаварыг нэгдүгээр шатны шалгаруулалтын дараа төслийн албан ёсны цахим хуудсанд байршуулах буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ

-Төсөл хэдэн үе шаттай вэ?
-Таван үе шаттай. Эхний шат “Надад шийдэл” байна нэрийн дор эсээ бичлэгийн уралдаан зарлагдсан байгаа. Сум хороо тус бүрээс10 хүртэл шилдэг оролцогчийг тодруулж, аймаг дүүрэгт өрсөлдүүлнэ. Хоёрдугаар шат дотроо А,Бгэсэн хоёр хэсэгтэй. А хэсэг нь аймаг,дүүргийн хэмжээнд зохион байгуулагдана. Сум,хорооноосоролцогчдын эсээнээс шалгаруулан тэднээс 30 оролцогчийг тодруулах юм. Харин Б хэсэг нь аймаг дүүргээс шалгарсан 30 оролцогчоос тухайнхот, орон нутагт нь иргэдийн дэмжлэгтэйгээр 3 оролцогчийг сонгон шалгаруулж шилдэг 90 оролцогчдынтоонддэвшүүлэн өрсөлдүүлнэ. Гуравдугаар шат Хот, орон нутгаас шалгарсан тус бүр 3 оролцогч нь төслийн шилдэг 90 оролцогч болж цаашид өрсөлдөнө. Дөрөвдүгээр шатанд шилдэг 90 оролцогчоос шалгарсан 30 оролцогч нь цаашид шилдэг баг болохоор өрсөлдөх юм. Тавдугаар шат буюу эцсийн шатанд шалгарсан5-10оролцогч нь “Шилдгийн шилдэг залуу улстөрч”-өөр шалгарахын төлөө өрсөлдөнө. Энэ шатанд баг хамаарахгүй. Шалгарсан 5 оролцогчид нь UBS телевизийн шууд нэвтрүүлгээр эцсийн шалгаруулалтад оролцож,хувийнчадвараар өрсөлдөн онооны нийлбэр дүнгээр ялагч тодорно.

-Төслийн сонгон шалгаруулалтын баг ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?
-Үе шат бүр дээр сонгон шалгаруулалтын баг нэмэгдэж ажиллах юм. Эхний хоёр шатанд сум орон нутгийн залуучуудын байгуулагын төлөөлөл зохион байгуулах багаас томилогдсон шүүгч болон аймаг орон нутгийн төлөөлөл оролцох болно. Сүүлийн гурван шатанд урилгаартусуралдааныг шүүн явуулахулстөр судлаач, нийгмийн зүтгэлтэн зочин, Залуучуудын байгууллагын удирдлагаас төлөөлөл, Зохион байгуулах багаас томилогдсон шүүгч, Улс төрийн чиглэлийн сургалт, судалгааны хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн багш, мэргэжилтэн, судлаачдын төлөөлөгч, Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэмжигчдийн тоогоор / FB – like & share / оноо авч нэгдсэн дүнгээр шалгаруулна.

-Шагнал?
-Хоёрдугаар шатанд шалгарсан залууст зохион байгуулагчдын зүгээс гэрчилгээ, орон нутгийн засаг захиргааны зүгээс батламж олгоно. Харин гуравдугаар шатанд үлдсэн шидэг 90 оролцогч Улаанбаатар хотноо гурван сарын турш Удирдлагын Академийн тусгай хөтөлбөрт хамруулж гэрчилгээ олгоно. Дөрөвдүгээр шатны шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ны Вашингтон хотод зохион байгуулах нэг сарын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцана. Төслөөс шалгарсан шилдэг баг бүрэлдэхүүн НҮБ-ын Ассамблейд оролцох эрхийн эзэд болно НҮБ-ын дэргэдэх UN University богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ялагчийг Харвардын их сургууль /Harvard university/-ийн манлайлалын мэргэшүүлэх хөтөлбөрт сургана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ