Өнөөдөр Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоороо наймдугаар сарын 19-нийг Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн өдөр (World Humanitarian Day) гэж зарласан юм.
Тус байгууллага энэ өдрийг хуанлид оруулахдаа, дэлхийд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааны тухай олон нийтийн мэдээллийг сайжруулах зорилт дэвшүүлэн тавьсан байна. Үүнээс гадна, хүмүүнлэгийн тусламжийн өдрийг бий болгосон нь энэ салбарт олон улсын хэмжээнд хамтран ажиллахын чухлыг сануулж, түүнчлэн энд ажиллаж байсан, ажилласаар байгаа бүх хүнийг зохих ёсоор дэмжиж байдгийн илрэл болж байна.
Сүүлийн хэдэн арван жилд янз бүрийн хямрал, байгалийн, эсвэл хүний хүчин зүйлээс үүдэлтэй сүйрлийн нөхцөлд ажиллах, түүнчилэн үүнээс сэргийлэх хүмүүнлэгийн тусламжийн салбарын чадвар мэдэгдэхүйц сайжирсныг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
Мөн энэ өдөр дэлхийн хамтын нийгэмлэг бусдын амь насыг аврахдаа, өөрийн амь насыг алдсан хүмүүсийг дурсдаг юм. Тэдний нэг нь Багдад хотын зочид буудалд болсон дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн НҮБ-ын ажилтан Сержиу Виейра ди Меллу юм. Энэ явдал 2003 оны наймдугаар сарын 19-нд болсон бөгөөд уг гунигт хэрэг явдлыг дурсан, Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн өдрийг сонгожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ