Өнөөдөр 20-22 градус дулаан

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газар, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнодын талаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхизүүн өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ