Д.Сарангэрэлийн "Зан авир"

Ааяа доктор өгүүлрүүн: УИХ-ын эмэгтэй гишүүдийн дунд имиж сайтай, ганган эмэгтэй гэж Д.Сарангэрэл гишүүнийг үнэлдэг. Түүний эзэмшсэн мэргэжил нь ч улстөрч хүүхнүүдийг ганган дэгжнээрээ хошуучлахад түлхэц болсон бололтой. Д.Сарангэрэл ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зурагчин мэргэжлээр төгссөн бөгөөд "Монцамэ" агентлагийн гэрэл зургийн газар өнгөт ба хар зургийн фотолаборантаар ажиллаж байжээ.

Тэгээд бодохоор гэрэл зургийн мэдрэмжтэй, мэргэжлийн зурагчин эмэгтэй хүн гадна үзэмж, төрхөндөө өдий дайны анхаарах нь ч аргагүй бизээ.

Гэхдээ түүнийг зөвхөн гадаад төрхөөр нь дүгнэж болохгүй. Ширээний ном нь Б.Даш-Ёндонгийнорчуулсан гүн ухааны “Зан авир” байхыг харсан хэн ч Д.Сарангэрэл гишүүнийг багаар бодож амжихгүй. Ийм нэгэн гишүүн "Хэцүү ангийнхан"-ыг чимж явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ