Бүсгүй хорт хавдраа эмчлүүлсний дараа бүх сорвио үзүүлжээ

Хөхний хавдрыг ялж гарсан Австралийн оршин суугч Бет Ваанга гэдэг бүсгүй уг өвчнийг эмчлүүлсний дараа ямар болсноо харуулж, нүцгэн зургаа татуулжээ.

Ингэснээр Ваангатогтмол шинжилгээ хийлгэж байх шаардлагатай талаар эмэгтэйчүүдийн дунд мэдээллийг сайжруулахыг хүсч байгаа ажээ.

Бет Ваангад өнгөрсөн онд 32 настайд нь уг өвчний онош тавьж, ингэхдээ түүнд хөхний BRCA2 хорт хавдрын ген байгааг бас илрүүлжээ.

Эмчлүүлэхийн тулд тэр бүх биедээ хэд хэдэн удаа мэс засал хийлгэхэд хүрсэн байна.

Гэрэл зурагчин Надя Масот тэр хоёр «Under the Red Dress» («Улаан даашинзны цаана») гэсэн гэрэл зургийн төсөл санаачлан, сорви бүрийг харуулж, хорт хавдар эмчлүүлэхтэй холбоотой мэс засал эмэгтэй хүнийг биеийг ямар болгодгийгүнэн бодитойгоор үзүүлжээ.

Бет Ваанга бүх зургаа хувийн фейсбүүкийн тусгай цомогт тавьсан байна. Гэрэл зургууд хэн нэгэнд эвгүй санагдах юмуу хэн нэгнийг цочирдуулж болохыг тэр товчхон тайлбартааанхааруулжээ.



С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ