Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан авто зам, уулзваруудын засварын ажлыг дуусгаж, хөдөлгөөн нээх, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “ Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/714 дугаар захирамж гаргасан.
Захирамжийн дагуу /08 дугаар сарын 22/ 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 07-21 цагийн хоорондавтомашины улсын дугаарын сүүлчийн оронтэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж байна.
Энэ зохицуулалтын дагуу өнөөдөр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин хязгаарлагдсан бүсэд замын хөдөлгөөнд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ