Жеки Чан хүүгийнхээ баривчлагдсаныг тайлбарлав

{!!!right!!!}Оддын хүүхдүүд нэр алдартай эцэг, эхийнхээ нэрийг хөөдөх нь бий. Бага Роберт Даунийн хүү Индио мансууруулах бодис хадгалсан хэргээр саатуулагдаж, дараа нь Брюс Уиллис, Деми Мур нарын охин Таллула нөхөн сэргээх эмнэлэгт хүргэгдэж, сүүлд нь Жеки Чаны хүү Жейси баривчлагдсан юм.
31 настай хөгжимчин, кино жүжигчин залуу, түүний найз, Тайванийн телевизийн жүжигчин Каи Ко нараас цагдаа нар мансууруулах бодис илрүүлсэн учир, тэднийг Бээжинд баривчилсан билээ. Тэр хоёр эрүүгийн хариуцлага хүлээх нь тодорхой.
Жеки Чан одоо болтол хүүгийнхээ үйлдлийг тайлбарлагаагүй ч, саяхан өөрийн албан ёсны сайтаар шүтэн бишрэгч нартаа хандсан байна.
“Бидэнд санаа тавьж, сэтгэл зовниж байгаа та нарт би давын өмнө талархал илэрхийлмээр байна. Миний хүүгийн тухай саяхны мэдээ сэтгэл хирдхийлгэж, олон нийтэд нөлөөлсөн нь миний зүрх сэтгэлийг шаналгаж байна.
Би болсон явдлыг анх сонсохдоо, ухаангүй уурласан юм. Олон нийтийн зүтгэлтэн хүний хувьд миний нэр төрийг гутаасныг би мэдэрч байна. Эцэг хүний хувьд би гуньж, урам хугарч байгаагаа мэдэрч байна. Гэвч одоо түүний эхийн зүрх сэтгэл бусдаас илүү шаналж байгаа. Манай өсвөр үеийнхэн алдаанаасаа суралцана хэмээн би найдаж байна. Жейси ч мансууруулах бодис хэрэглэхгүй” гэж Жеки бичжээ.
Үүнээс гадна, Чан өөрийнх нь үг Жейсид нөлөөлнө хэмээн найдахдаа, хүүдээ ч шууд хандсан байна: “Би буруу юм хийж, үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Би чиний эцэг, тиймээс би чамтай ямагт хамт байх болно. Болсон явдалд би буруутай гэдгээ мөн хүлээх ёстой. Бид олон нийтэд муухай бодол төрүүлсэндээ өөрийн өмнөөс болон Жейсигийн өмнөөс уучлал эрж байна. Баярлалаа” гэжээ.
Жеки Чаныг мансууруулах бодистой тэмцэх сайн санааны элчээр 2009 онд томилсныг тэмдэглэвэл зохино. Хэрвээ Жейси Чаныг гэм буруутай гэж үзвэл, тэр гурван жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсоно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ