Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг хувинтай мөс сонгосон ч эцэст нь хатгаа авчээ

Ice bucket challenge дэлхийд төдийгүй Монголд ч хүчээ авч байна. Мөстэй ус хувингаараа дээрээсээ асгуулах тийм таатай зүйл биш ч олон нийтийн сүлжээ гэдэг хүчтэй эд маш олон хүнийг ийм алхам хийхэд хүргэсээр байна.
Монголд л гэхэд олны танил хүмүүсээс Кёкүтенхо Н.Цэвэгням, жүжигчин Навчаа, Батаа, Эрхмээ, дуучин Хаянаа, реппер Gee, боксчин П.Сэрдамба, УИХ-ын гишүүн М.Зоригт гээд олон хүмүүс мөстэй ус асгуулжээ. УДЭТ-ын жүжигчин Тамир харин бусдыгаа бодвол хандиваа ч өргөж, улмаар усаа ч асгуулсан нь дүрмийн хувьд яг таг нийцсэн явдал болжээ.
Тэгвэл эдгээр олны танил эрхмүүдийн дунд жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг хамгийн сүүлд нэгджээ. Харамсалтай нь Шүүдрээгийн хувьд энэ нь тийм ч сайнаар төгссөнгүй бололтой, жүжигчин бүсгүй хүйтэн уснаас болж хатгаа авсан сурагтай.
Б.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ