Галын аюулд орон гэргүй болсон гэр бүлийг Кемпински зочид буудалд 14 хоног байрлуулна

Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, есөн хүүхэд түлэгдсэн байна. Галын үеэр есөн настай Н.Азжаргал охин хамгийн том нь байсан бөгөөд тэрбээр хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварч баатарлаг үйлс бүтээжээ.

Н.Азжаргал охин найман дүүгээ аварч явахдаа 40 хувийн түлэгдэлд өртсөн байна. Гал гарч байх үед байшин дотор байсан дүү нараа цонхоор зөөж гаргаж амь насыг нь аварсан юм.

Одоогоор Н.Азжаргалын гэр бүл амьдрах орон байргүй байгаа бөгөөд Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Кемпински зочид буудалд 14 хоног байрлуулахаар болсон байна.

Мөн энэ үеэр Н.Азжаргал охиныг МЗХ-ны "Эр зоригийн алдар" тэмдэгээр шагнах бөгөөд энэ шагналыг хүртэж байгаа хамгийн залуу нь юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ