Эрүүл ухаантай хэн боловч Оростой дайтахыг санал болгохгүй
Францын Гадаад харилцааны сайд Лоран Фабиус “Манай улс Украины зүүн өмнөд нутагт явуулж байгаа Оросын бодлогын талаар урьдынх шигээ адил хатуу байр суурьтай хэвээр байгаа. Өөрийн үзэл бодол дээр бат зогсч, хэлэлцээр хийх ёстой” гэж мэдэгдэв. Тэрбээр энэхүү мэдэгдлийг “Figaro” сонинд ярилцлага өгөх үеэр хийжээ.
Лоран Фабиус “Гэхдээ эрүүл, саруул ухаантай хэн боловч Оростой дайтахыг санал болгож чадахгүй. Түүхийн сургамж, газар зүйг мартаж болохгүй” гэж хэлсэн байна. Дашрамд дурдахад, үүнийг Франц улсаас илүү сайн мэдэх орон байхгүй байх.Түүний бодлоор Украин улс хэдийгээр амаргүй ч гэсэн хөрш Оросын зэрэгцээ Европын холбоотой ч сайн харилцаатай байх ёстой гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ