Жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдрийн барилдаанууд үргэлжилж байна

Жүдо бөхийн 30 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулагдах юм. Энэ удаагийн ДАШТ-д 110 орны 639 жүдочид бяр хүч, мэхээ сорьж 2016 оны Бразилийн олимпод оролцохоор гол оноогоо цуглуулахаар хуран цуглаад байгаа.
Өнөөдрийн хувьд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жингийн барилдаанууд болж медалийн эздээ тодруулах юм. -48 кг-ын жинд манай улсыг төлөөлөн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нар барилдаж байгаа бол -60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатар хүчээ сорьж байна.
Дэлхийн аваргын тэмцээн Челябинск хотын "Трактор Арена"-д явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ