М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар дэлхийн аваргыг орхилоо

Жүдо бөхийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо өнөөдөр нээлтээ хийж эхний хоёр жингийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдсан хоёр жүдоч маань тэмцээнийг орхиод байна.

ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогтоо ОХУ-ын жүдоч Ирина Долговаг ялж, дараагийн тойрогтоо Кубын Местре Алварезад ялагдаж тэмцээнийг өндөрлөсөн бол гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хувьд эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Хятадын жүдоч Цай Шишиг ялсан ба улмаар Японы улсын аварга жүдоч Ами Кондод ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй боллоо. М.Уранцэцэгийн хувьд Кондотой 2013 оны Токиогийн гранприд учраа тааран барилдаж мөн ялагдаж байсан юм.

Ами Кондо ОХУ-ын жүдочийг хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялснаар Кубын жүдоч Лобордетэй медалийн төлөө барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ