ОУХМ Г.Болдбаатар шөвгийн дөрөвт үлдээд байна

Цаг хагасын дараа ОХУ-ын Челябинск хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн 30 дахь удаагийн ДАШТ-ийн эхний өдрийн хоёр жингийн медальтнуудыг тодруулах финалын барилдаанууд явагдана.
Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нар өрсөлдөгчдөдөө ялагдаж тэмцээнийг орхиод байгаа. Энэ жинд Япон, Куба, Франц, Аргентины жүдочид медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
Тэгвэл эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн барилдаж буй ОУХМ Г.Болдбаатар медалийн төлөө барилдахаар үлдээд байна.
Тэрээр эхний тойрогтоо хийлж, улмаар Турк, Тайванийн жүдочдыг дараалан ялж хэсгийн аваргын төлөө Казакстаны Айбек Имашовыг буулган авснаар ийнхүү цаг гаруйн дараа медалийн төлөө барилдах юм. Шөвгийн дөрөвт манай бөх Гүржийн 2009 оны улсын аварга Амиран Папинашвилитэй барилдана.
Энэ жинд барилдсан ОУХМ Д.Амартүвшиний хувьд эхний тойрогтоо Францын жүдочид ялагдсанаар дэлхийн аваргыг орхисон юм.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ